МАК компани 2025 онд улс, орон нутгийн төсөвт ₮888.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ
“Монголын Алт” (МАК) ХХК 2025 онд улс, орон нутгийн төсөвт ₮888.4 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлж, 27 дахь жилдээ Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад тэргүүллээ. Компани уул уурхай, хүнд үйлдвэр, геологи хайгуул, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт 4500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн стандартад нийцсэн аж үйлдвэрийн цогцолборыг Монгол улсад байгуулах, нүүрсийг гүн боловсруулан устөрөгч үйлдвэрлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлж буйгаас гадна европ стандартын цемент, блок, цонх, хаалга, агаар сэлгэлтийн хоолой, технологийн шохой, хуванцар поддон, япон стандартын бетон зуурмаг зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгааг тус компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ. Дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг хангаж буй евро блок, 40 гаруй хувийг хангаж буй евро цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсон цагаасаа хойш гадагш чиглэх 520 орчим сая долларын валютын урсгалыг хааж, эх орондоо үлдээснийг энд мөн тэмдэглэжээ. МАК компани аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд цаашид ган бүтээц, инженерчилсэн чулуун хавтан, файбер цементэн хавтан зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд нийт 17 үйлдвэр байгуулж 50 гаруй нэр төрлийн барилгын материал үйлдвэрлэхээр төлөвлөөд байга ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







